Afleveringen
-
Судалгаа-Стратеги подкастын анхны дугаарын зочноор МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор (PhD) Ч.Тамир оролцлоо. Стратеги академийн энэ дугаарт:
- Судалгаа гэж юу вэ?
- Социологийн судалгаа нь бусад судалгаанаас юугаар ялгаатай мөн төсөөтэй байдаг тухай
- Судалгаа нийгэмд ямар ач холбогдолтой вэ?
- Яах гэж судалгаа хийдэг тухай
- Иргэн судалгаанд оролцох ашиг болон үүрэг юу вэ?
- Судалгаанд оролцогч иргэдийн ухамсар болон судалгаа авч буй байгууллагуудын тухай ярилцлаа.
-
Социологич Роберт Мертон нийгмийн гажуудлын талаар бүтэц үүргийн онолын үүднээс судалжээ. Тэрээр Америк Мөрөөдөл буюу хувийн өмч бүхий тансаг хэрэглээг ухуулсан байдлыг шүүмжилж, тэгш боломжгүй хүмүүс тэрхүү нийгэмд тогтоосон хэрэгцээг олж авахын гэмт хэрэг үйлддэг гэжээ.
-
Zijn er afleveringen die ontbreken?
-
Эрх зүйн социологи нь эрх зүй болон социологийн зааг дээр оршдог нарийн нийлмэл шинжлэх ухаан юм
-
Марксын капитализмын шинжилгээнээс үүдэж Валлерштайн “мөлжигч улс орон” болон “дарлагдагч улс орон” бий болсныг өгүүлсэн. “Капитализмд ядуу орнууд улам ядуурч, баян орнууд улам баяждаг.”
-
Хүнийслийн хамгийн том шалтгааны нэг нь шашин. Карл Маркс, ард түмэн шашныг яг хар тамхи хэрэглэж зовлонгоо түр ч гэсэн мартах гэж хичээдэг гэжээ. Хойд нас гэж байхгүй. Тиймээс хойд насанд жаргана гээд энэ амьдралаа зовлонгоор дүүргэж болохгүй. Эндээ л төвлөрөх чухал.
-
Социологич Торштайн Веблен: Бийлэгжүү загнах нь тансаглагчдын нэр хүндээ илэрхийлэх гэсэн арга төдий гэжээ. Марксын хөрөнгөтөн болон ажилчин 2 ангийг Веблен тансаглагч болон үйлдвэрлэгч 2 анги гэж тодорхойлжээ. Бий гэх тусам Байх-даа илүү бага.
-
Критик буюу шүүмж болон Коммент буюу сэтгэгдэл хоёрын ялгааг өгүүллээ. Социоаналитик номын хэсгээс уншив. Критик хөгжил дэвшлийг авчирдаг. Бид Чойномоос илүү яруу найрагчийг төрүүлэхийн тулд, Чингисээс илүү нийгмийн зүтгэлтнийг гаргаж ирэх боломжийг олгохын тулд тэднийг шүүмжлэх хэрэгтэй.
-
Нийгмийн асуудал-ыг ойлгох нь тухай социологич Г.Түмэннаст-тай ярилцлаа. Нийгмийн асуудалд социологи хэрхэн ханддаг вэ?
Хувь хүний хүчин зүйл болон нийгмийн хүчин зүйлийн холбоо хамаарлыг харах л чухал.Түмэннаст: Нийгмийн асуудалд хожигсод бас алдагсад байдаг. Нийгмийн асуудал шийдэгдэхэд хожигсод алдаж харин алдагсад хождог.
-
Энэ удаагийн контентоор Германы социологич Эрих Фроммын "Бий эсвэл байх" номыг онцоллоо. Номыг 2009 онд философич С.Молор-Эрдэнэ мэргэжлийн түвшинд орчуулжээ. Фромм социологи мэргэжлээр докторт суралцсан орчин үеийн асуудлыг хөнддөг. Түүний номын эхний 100 хуудсын товч агуулгуудыг хүргэлээ. Надад "бий" гэж хэлэх болон Би "байх" гэж хэлэх ямар ялгаатай вэ?
-
Социологийн хамгийн анхны бүтээл болох “Мукадимме”-н тухай. Огюст Контоос ч өмнө хэн социологийн бүтээл бичсэн бэ? Ибн Халдун Монголчуудтай (Тимур хаан) холбоотой байв уу? Монголчууд анхны социологичто уулзжээ.