Afleveringen
-
🏳️🌈🏳️⚧️ Mongolian Queer Podcast-ын 8-р улирлын 2-р дугаараар "Miss Beauty 2022" тэмцээний 1-р байр болон 4-р байрт шагналт охид болох Далай, Микайла нар өөрсдийн түүхийг бидэнд хуваалцлаа. Эдгээр охид маань трансжендэр эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд хэрхэн өөрсдийгөө олж мэдсэн, яаж найзалсан тухайгаа, мөн хувь хүнийхээ зүгээс сонирхолтой үзэл бодлуудаа дэлгэлээ. 😍🥰
Хөтлөгч: Өүлэн
Зочин: Далай, Микайла
#LGBTQI #ЛГБТИК #Күийр #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia #Thelgbtcentremongolia
-
Mongolian Queer Podcast-ын 2023 оны анхны дугаараар өөртэйгөө нүүр тулж, хүлээн зөвшөөрсний эцэст өөртөө зориулсан зоригтой алхам хийж эхэлсэн транс* залуучуудын нэг болох Кизогийн түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлдлээ.
Хөтлөгч: Өүлэн
Зочин: Кизо
#LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia #Thelgbtcentremongolia
-
Zijn er afleveringen die ontbreken?
-
🏳️🌈 Аудио подкастууд маань ороогүй их уджээ. "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн үеэр орох байсан ч хойшилсоор өнөөдөр та бүхэндээ ЛГБТИК+ сэдэвтэй хөгжилтэй мийм хийдэг GMO хуудсын админы орсон дугаарыг хүргэж байна.
Энэ дугаараар админы маань хувийн амьдралыг ярихгүй гэж тойруулах гэж ихэд хичээсэн. Гэхдээ кам аут түүх нь бий 🤭
Зочин: GMO хуудсын админ
-
🏳️🌈 Эми, Тэмүүлэн хоёрын анх танилцсан түүх, хэрхэн харилцааны асуудлаа шийдвэрлэдэг гэх мэт талаар ярилцсан подкастыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү подкастад оролцсон зочид маань тус тусдаа ярилцлага өгсөн шүү.
Зочид: Эми, Тэмүүлэн
-
Та бүхэнд күийр хүмүүсийн санаачлан, өөрсдөө бүтээсэн анхны монгол дууг хүргэж байна. ЛГБТ Төвийн "Күийр артист" төслийн хүрээнд оролцогчид баг болж, урлагийн төсөл санаачлан хэрэгжүүлсэн билээ. Нийт 12 уран бүтээлчид 3 багт хуваагдан күийр дуу, күийр видео арт болон күийр хүүхдийн ном гаргаж байна. Та бүхэн хүлээн авна уу.
QZ багийн гишүүд:
С.Хулан
Г.Дэлгэрдалай
Харгил
Nymtvn
Үг, дууг: Zya
Продюсер: Soyo
Видео: Nymtvn
Дууны үг:
сэтгэлд чинь хүрэх тэр газарт
би өөрийгөө бага багаар алддаг
өө яанаа
өө айдаа
өө яанаа
өө айдаа
нүд рүү чинь би
эгцэлж харахын тулд
би өөрийгөө
бага багаар алдаг
өө яанаа
өө айдаа
өө яанаа
өө айдаа
гарыг чинь дулаацуулахын тулд би өөрийгөө шатаана
гарт чинь хүрэхийн тулд би өөртэйгөө тэмцэлдэнэ
өө яанаа
өө айдаа
өө яанаа
өө айдаа
Funded by the International Relief Fund for Organisations in Culture and Education 2021 of the German Federal Foreign Office, the Goethe-Institut and other partners: www.goethe.de/relieffund
#irf2021 #queerartist2021
-
🏳️🌈Дөлөө, Сайнаа хоёр маань үерхээд салсан ч найзууд хэвээр үлдэж чадсан түүхээсээ хуваалцаж байна. Энэхүү подкастад оролцсон зочид маань тус тусдаа ярилцлага өгсөн байгаа.
Тэд анх яаж танилцаж байсан юм бол? Бас хэрхэн харилцаагаа найзууд болгон үлдэж чадсан бэ? Юу туулсанг нь хамтдаа сонсоцгооё.
Зочид: Дөлөө, Сайнаа
-
Олон Улсын Хүний эрхийн өдрийн мэндийг тохиолдуулан Жаакыг подкастандаа урилаа. Тэрээр өөрийгөө ЛГБТИК+ хүн гэдгээ нээлттэй илэрхийлдэг бөгөөд хүний эрхийн активист, судлаач хүн юм.
Түүний кам аут түүх, үзэл бодол, ЛГБТ Төвд ажиллаж байсан тухай сонсоорой.
Жаак-ийн судалгаа унших бол:
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/13691058.2021.1998631
Камин аутын тухай хуулийн подкаст:
https://www.youtube.com/watch?v=ULgybZdGaVk&t=0s
Зочин: Жаак
Хөтлөгч:Кенна
-
Камин аут өдөртэй холбогдуулаад өмгөөлөгч Л.Отгондоржтой ярилцлаа. ЛГБТИК+ олон нийтэд тулгамддаг хувийн нууцыг дэлгэх, сүрдүүлэх болон заналхийлэх зэрэг асуудлын талаар хууль, эрх зүйн ойлголтыг та бүхэнд хүргэж байна.
Мэдээлэл, тусламж авахыг хүсвэл ЛГБТ Төвд хандах боломжтой.
Утас: 70110323
Хөтлөгч: Кенна
Зочин: Л.Отгондорж
-
Mongolian Queer Podcast та бүхэндээ гурав дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй төлөөлөл Бама маань зочноор оролцлоо, хүлээн авна уу. Түүний ардчилсан болон социалист нийгмийн ялгаа, хайр дурлал болон камин аут түүхийг сонсоорой.
Хөтлөгч: Цэвээнээ
Зочин: Бама
Дэмжигч байгууллага: Азийн сан
#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia
-
"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ хоёр дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй бисексуал, жендэрфлүид, гэрэл зурагчин, уран бүтээлч Гонто зочноор оролцлоо, хүлээн авна уу.
Хөтлөгч: Кенна
Зочин: Гонто
Mongolian Queer Podcast-ын бусад дугаарыг сонсох бол:
https://www.youtube.com/playlist?list=PLAGYFTbRlgDYjSYWlevLaUR25MWsHJy3D
Гонтогийн Инстаграм:
https://www.instagram.com/gontography/
Дэмжигч байгууллага: Азийн сан
#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia
-
"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ анхны видео подкастаа хүргэж байна. Нээлттэй трансжендэр эмэгтэй, 3 хүүхдийн ээж, кино уран бүтээлч Жои Очир зочноор оролцлоо. Та бүхэн Жоигийн өөрийгөө таньж мэдсэн, хүлээн зөвшөөрсөн болон гэр бүлийнхэндээ өөрийгөө илэрхийлсэн тухай түүхийг нь сонсоорой.
Хөтлөгч: Кенна
Зочин: Joy Ochir
"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн тухай мэдээлэл авах бол:
https://www.facebook.com/events/57545...[%7B%22surface%22%3A%22page%22%7D]%7D
Mongolian Queer Podcast-ын бусад дугаарыг сонсох бол:
https://www.youtube.com/playlist?list...
Жои эгчийн влог:
https://www.youtube.com/c/JoyOchir
Дэмжигч байгууллага: Азийн сан
#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia
-
5-р сарын анхны дугаараараа мэндчилж байна. Та бүхэндээ өнөөдөр лесбиян хосын хайрын түүхийг хүргэх гэж байна. Хүлээн авна уу.
Хөтлөгч: Кенна
Эвлүүлэгч: Зоро, Цэвээнээ
-
Энэ удаагийн дугаарт сэтгэл судлаач Д.Лхамсүрэн зочноор орж, ээнэгшилт болон хосын харилцааны талаар ярилцлаа. Бидний амьдралыг маш том хэсгийг бүрдүүлдэг хайр дурлал, хосын амьдралаа аз жаргалтай, эрүүл байлгахын тулд юуг эхлэж мэдэх ёстой вэ гэдгийг олж мэдээрэй.
Хөтлөгч: Кенна
Зочин: Д.Лхамсүрэн
-
Сора 16 настай, бисексуал эрэгтэй. Тэрээр ЛГБТ Төвөөс зохион байгуулсан Камин аут өдөрлөг дээр ирж, найзууд болсон хүнтэйгээ хамт энэ удаагийн дугаарт оролцлоо. Тэдний хөгжилтэй, гунигтай бас үнэн түүхийг хүлээн авч сонсоно уу.
Хөтлөгч: Кенна
-
Манай подкастын 7-р улира ийнхүү эхэлж байна. Анхны дугаараараа бид транс эрэгтэй төлөөллийг урьж оролцууллаа. Энхжин нээлттэй транс эрэгтэй бөгөөд Итгэгч хүний хувьд өөрийгөө таньж мэдсэн түүхээ хуваалцсан юм. Та бүхэн хүлээн авч сонсоорой.
-
🏳️🌈Энэ удаагийн дугаарт орсон 2 зочид маань үерхээд 9 сар👩❤️💋👩 болж байна. Энэ жил анх удаа хамтдаа Валенитины баярыг тэмдэглэж буй. ❤Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нэгтгэн хүргэж байна.👇 Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол?🤗 Хамгийн нандин дурсамж нь юу болоо?🌈
@test4ub Инстаграмаар дагаарай
-
🏳️🌈Рэб Мишээл хоёр үерхээд хагас жил 👩❤️💋👩 болох гэж байна. Бас аль хэдийн Рэб гэрлэх санал тавьчихсан. ❤Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нэгтгэн хүргэж байна.👇 Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол?🤗 Хамгийн нандин дурсамж нь юу болоо?🌈
Зочид: Рэб, Мишээл
-
Хааний Арнур хоёр үерхээд жил болох гэж байна. Энэ жил анх удаа хамтдаа Валенитины баярыг тэмдэглэж буй. Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нь нэгтгэн хүргэж байна. Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол? Хамгийн нандин дурсамж нь юу болоо?
Зочид: Арнур, Хааний
-
Тун удахгүй та бүхэндээ 3 ЛГБТИК+ хосын түүхийг подкастаараа дамжуулан хүргэх гэж байна!
Та бүхэн Mongolian Queer Podcast-ыг сонсох бол:
**YouTube
**Castbox
**SoundCloud
**Apple Podcast
**M+
-
Шинэ оны анхны дугаараа хүлээн авна уу. ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан Мөөгий Цацаа хоёр "Homo Liber" номыг хамтдаа унших болно. Та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
ЛГБТ Төвтэй холбогдон энэхүү номыг худалдан авах боломжтой.
Хөтлөгч: Мөөгий, Цацаа
Постер бүтээсэн: @g.5urenkhor
- Laat meer zien