Afleveringen

  • >>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>
    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Өнөөдөр би бизнес муудах үед хэрхэн сайжруулах вэ тухай оруулж байна.

    Бизнес муудах үед бид өөрсдөөсөө олон асуулт асуудаг- юу нь болж бүтэхгүй байна вэ? Бусад бизнесүүд ямар байна вэ? Яаж сайжруулах вэ гээд л янз бүрийн юм бодож, хайж, үздэг.

    Ингэж бодож хайж үзэх нь нь ердийн үзэгдэл. Бизнес үргэлж ургагшлана гэж байхгүй. Болж бүтэхгүй зүйл үргэлж гарна. Хэрвээ бид өөрсдийн бизнесийг бусдын бизнестэй байнга харьцуулж өөрийн болж бүтэхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сэтгэл санаагаар унах юм бол юу ч сайжрахгүй.

    Бизнес бол тэр чигээрээ асуудлуудыг шийдвэрлэх алхмууд байдаг.

    Бизнес муудах үед хийх дараагийн алхам бол үргэлж шинээр юм сурах үргэлж шинээр юм оролдож үзэх байдаг. Хэрвээ та үнэхээр шийдэл олж чадахгүй гацсан бол энэ үед жинхэнэ бизнесийн зөвлөх, бизнес коуч, бизнес сургалтуудад хамрагдснаар боломжуудыг олж харах болно.

    Өнөөдөр та энэ дугаараас бизнесийнхээ датаг харж, ажиллахгүй байгаа зүйлийг олж тодорхойлох тухай мэдэх болно.

    Та орчин үед бизнес эрхэлж байгаа тохиолдолд мэдээж сошиал медианууд дээр бизнес акаунта нээсэн байгаа. Бизнес вэбсайттай болсон байгаа, имэйл листтэй болсон байгаа гэж бодож байна. Хэрвээ үгүй бол сошиалууд дээр акаунтаа нээх хэрэгтэй мөн вэбсайттай болох хэрэгтэй, имэйл листтэй болох хэрэгтэй.

    За тэгэхээр бизнес урагшлахгүй муудах үед хэрхэн сайжруулах вэ гэвэл бизнесийнхээ дата буюу өгөгдлүүдийг харж, ажиллахгүй байгаа зүйлийг олж тодорхойлох байгаа.

    Бизнес гэдэг нь бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээгээрээ дамжуулж олон хүний асуудлыг нь шийдвэрлэхийг хэлнэ.

    Үүнд олон дэс дараалсан алхмууд хийгддэг. Жишээлбэл: эхлээд олон хүнд танигдана, танигдаад хүмүүст таалагдсан бол хүмүүс таны бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахын тулд таны вэбсайтруу орно, сошиал руу чинь орно, имэйл листэнд бүртгэгдэнэ, мэссэж явуулна, асуулт асууна тэгээд хангалттай мэдээлэл аваад таалагдсан бол худалдан авагч болно.

    Тиймээс вэбсайт сошиал медиа акаунтуудынхаа болон ютюб- ын аналитик -г олж харна. Үргэлжлүүлэх

  • Яаж Өөрөөрөө Байх Вэ?

    Энэ бичлэг дээр та:
    1. Өөрөөрөө байна гэж юу вэ?
    2. Яаж өөрөөрөө байх вэ?
    3. Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд ямар аюултай вэ?
    4. Өөрөөрөө байж чадаагүйн сул болон давуу тал юу вэ гэдгийг мэдэх болно.
    Үргэлжлэлийг энд дарж уншина уу!

    >>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>
    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Үргэлжлэл: Өөрөөсөө урвасан, хиймэл дүр төрх бүтээсэн хүмүүсийг алдаршуулдаг энэ ертөнцөд өөрөөрөө байх нь өөртөө өгөх хамгийн том бэлэг юм.

    Та хэн ч байж болох энэ ертөнцөд өөрөөрөө байх нь маш чухал.
    Өөрөөрөө байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
    Өөрөөрөө байна гэдэг нь өөрийнхөө бусдаас өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийн үнэ цэн, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлдөө үнэнч байхыг хэлнэ.

    Яаж өөрөөрөө байх вэ?

    1.Өөрийгөө ухамсарлах - Өөрөөрөө байх нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлнэ. Өөрийн бодол санаа, мэдрэмж, үйлдлүүдээ эргэцүүлэн тунгаан бодож, тэдгээр нь таны хэн бэ гэдэгтэй нийцэж байна уу гэдгийг мэдэх нь чухал. Хэрвээ нийцэж байвал та өөрөөрөө байна.
    2. Таны үг, үйлдэл, зан байдал өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст ихэвчлэн ижил байх ёстой. Хэрвээ үгүй бол та 100% өөрөөрөө биш байна гэж ойлгоорой.
    3. Өөртөө шударга байх. Өөрийгөө хэн нэгний дүр эсгэхээс зайлсхийх, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуулгүй ил гаргах.
    4. Өөрийн үнэ цэнтэй нийцэх - Таны хийж буй сонголт, үйлдлүүд таны үнэ цэн, зарчимтай нийцэж байна уу гэдгийг мэдэх. Тийм бол та өөрөөрөө байна.
    5. Өөрөөрөө байхаас айхгүй байх
    Шүүмжлэл, татгалзлаас айхгүйгээр өөрийгөө чөлөөтэй, тайван илэрхийлэх
    6. Хичнээн эмзэг ч гэсэн өөрийнхөө жинхэнэ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нуулгүй ил гаргах.
    7. Бусдаас ирэх шүүмжлэл таныг өөрөөрөө байна уу үгүй юу гэдгийг хэлээд өгнө. Гэсэн хэдий ч өөрөөрөө байгаа эсэхийг танаас өөр сайн мэдэх хүн байхгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

    Өөрөөрөө байна гэдэг нь хэцүү үед ч гэсэн өөрөөрөө байж, өөртөө үнэнч байхыг хэлнэ.

    Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд яадаг вэ? Зарим нэг судалгаанаас үзэхэд:

    Олон улсын зан үйлийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар өөрөөрөө байж чадаагүй хүмүүс тодорхорй амжилтанд хүрсэн ч өөрийгөө дутмаг гэж үздэг. Нийт хүмүүсийн 70 хувь амьдралынхаа аль нэг үед ийм байдалтай тулгардаг гэж үздэг. Энэ нь ихэнх хүмүүс өөрөөрөө байж чаддаггүйг харуулж байгаа юм. Pew Research Center-ийн хийсэн судалгаагаар сошиал медиа хэрэглэгчдийн нэлээд хэсэг нь өөрөөрөө байж чадахгүйн дарамтыг мэдэрдэг болохыг тогтоосон. Судалгаанд хамрагдагсдын 59% нь сошиал медиа платформ дээр өөрсдийгөө шударга бусаар танилцуулж Үргэлжлэлийг энд дарж уншина уу!
  • Zijn er afleveringen die ontbreken?

    Klik hier om de feed te vernieuwen.

  • Амжилтанд Нөлөөлөх Хамгийн Чухал Юм Юу Вэ

    Бизнест, фитнест, хувийн амжилтанд нөлөөлөх хамгийн чухал юм юу вэ? Та энэ чухал юм юу болохыг мэдэх үү?

    Үүнийг мэдэхээс өмнө бид нэг зүйлийг орхих хэрэгтэй. Юу вэ гэвэл бүгдийг мэдэж байж хийх гээд байдгаа орхих хэрэгтэй. Бид хийх гэж байгаагаа зөв хийхийн тулд бүгдийг мэдэх хэрэгтэй гэж боддог. Бид контент бүтээхэд, шинэ бүтээгдэхүүн гаргахад, блог, вэбсайт үүсгэхэд, бизнесээ бүтээхэд бүгдийг мэдэж байгаад хийх гээд байдаг. Энэ бодол биднийг цааш явуулдаггүй.

    >>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>

    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд


    Жишээлбэл: анх youtube бичлэг хийхэд ямар камер хэрэглэх вэ, ямар software ашиглах вэ, ямар микрофон хэрэглэх вэ, ямар гэрэлтүүлэг хэрэглэх вэ, аль нь дээр вэ энэ үү тэр үү гэх мэт зүйлийг баахан судалж, бүгдийг мэдэж байж хийх гээд байдаг. Үнэндээ бол эхний ээлжинд ухаалаг утас мөн юу ярихаа мэдэж байхад л хангалттай байх жишээтэй. Хамгийн гол нь гараас гарч хэрэглэгчид очиж байна уу? Очихдоо үнэ цэнээ өгч чадаж байна уу гэдэг нь чухал. Бичлэг үзэж байгаа хүмүүс ихэвчлэн өөрт хэрэгтэй зүйлийг үзэх хүсэлтэй хүмүүс байдаг болохоор та тэдгээр хүмүүст хэрэгтэйг нь өгч чадсан уу гэдэг л чухал байдаг. Тэдгээр хүмүүс таны бичлэг гоё байна уу, муухай байна уу, интро байна уу, гэрэлтүүлэг байна уу гэдгийг тоохгүй, дахин хэлье зөвхөн өөрт хэрэгтэй мэдээлэл дээр анхаарлаа хандуулна.

    Бас нэг жишээ гэвэл ном бичих гэж байгаа хүн номоо л бичих хэрэгтэй. Тэгэхгүй номны хавтсан дээр анхаарлаа төвлөрүүлээд, хавтасны дизайнаа яаж хийх вэ гэдэг дээр ажиллаад байвал утгагүй. Номны хавтас хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэхдээ мянга гоё хавтастай байгаад номоо бичээгүй бол утгагүй. Эхлээд номоо биччихсэн байхад бусад зүйл хийгдэх нь ойлгомжтой. Тиймээс бусад тойрсон юман дээр цагаа бүү үрээрэй. Бусад зүйлийг түр орхих хэрэгтэй.

    Мөн дээр нь нэмж хэлэхэд бид аль нэг газраас эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байгаа газраасаа эхлэх хэрэгтэй. Мундаг болж байгаад, мэддэг болж байгаад, цуглуулж байгаа хийнэ гэвэл хэзээ ч хийхгүйн дохио гэж ойлгоорой. Таны хийж буй ажил хэзээ ч санаанд чинь 100% хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс муу, дутуу ч гэсэн эхлэх хэрэгтэй. Амжилттай хүн эхлүүлсэн ураас амжилттай хүн болж байгаа, амжилттай бизнесүүд анх эхлүүлсэн учраас амжилттай бизнес болсон байгаа. Шууд амжилтанд хүрэхгүй. Бугдийг мэдсэн ч гэсэн шууд амжилтанд хүрэхгүй. Тиймээс эхлээд бүгдийг мэдэх гэсэн бодлоо орхиорой.

    За тэгвэл бизнест, фитнест, хувийн амжилтанд нөлөөлөх хамгийн чухал юм юу вэ?

    Хийх гэснээ дор дор нь хийх. Хийснээр бүгдийг мэдэж авна. Сайн бизнестэй болохын тулд яаж гэхийн оронд бизнесээ бүтээж эхлэх хэрэгтэй. Сайн контент бичихийн тулд контентоо бичээд цацах хэрэгтэй. Сайн бичлэг хийхийн тулд бичлэгээ ар араас нь хийж цацсанаар яаж сайн бичлэг хийх вэ гэдэг мэдлэгтэй болно.

    МЭДЭЖ БАЙЖ ХИЙХ БИШ ХИЙЖ БАЙЖ МЭДДЭГ.
    ТУРШЛАГАТАЙ БОЛЖ БАЙЖ ХИЙХ БИШ ХИЙЖ БАЙЖ ТУРШЛАГАТАЙ БОЛНО.

  • Niche гэж юу вэ?
    Хэрвээ та бизнесийн ертөнцөд орсон, ороод удаагүй байгаа, эсвэл орохыг хүсч байгаа бол Niche гэж юу вэ? гэдгийг зайлшгүй мэдэх хэрэгтэй болно.

    Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.

    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Niche- ээ нарийн сайн тодорхойлсноор:
    1. Зорилтот худалдан авагчид үйлчлүүлэгчид хэрэглэгчидээ олоход амархан болно.
    2. Маркетингаа зөв хийхэд амархан болно.
    3. Бсдаас ялгарах боломж нэмэгдэнэ.
    4. Анх бизнесээ бүтээж байгаа бол бизнесийн суурь маш сайн тавигдана.
    5. Зөв хүмүүст эрч хүч, цаг заваа зарцуулна.
    6. Бизнесээ цааш нь зөв ашигтай хөгжүүлнэ

    Тиймээс Niche гэж юу вэ? гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй болно.

    За тэгхээр Niche гэж юу вэ?
    Niche (ниш эсвэл нийч гэж дуудаж болно) гэдэг нь таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар хүмүүсийн, ямар асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах вэ? Тэр шийдэл нь юу вэ? Тэдэнд ямар ашиг тус үзүүлэх вэ? гэдгийг тодорхой болгохыг хэлнэ. Товчхон хэлэхэд Niche бол таны зорилтот худалдан авагчид болон тэдэнд хэрхэн тусалж байгаагийн нэгдэл юм. Өөрөөр тодруулбал Niche гэдэг нь 'илүү тодорхой' болгохыг хэлнэ.

    Бид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд эхлээд бидний хүрэх хүсэлтэй бүлэг хүмүүс хэр өргөн хүрээтэй байх вэ эсвэл хэр нарийн жижиг болохыг тодорхойлдог. Тиймээс маркетинг-д mass market (масс зах зээл), niche market (niche зах зээл) гэсэн нэр томъёог ашигладаг. Масс зах зээл бол маш ерөнхий өргөн хүрээнд авч үздэг байхад niche market бол эсрэгээр нь маш жижиг хүрээнд авч үздэг. Масс зах зээл бараг бүх хүн гэсэн утгатай байхад niche зах зээл жижиг бүлэг хүн гэж ойлгож болно.

    Би өмнөх дугаар дээр Хэрэглэгч, худалдан авагчдаа таньж мэдэх тухай оруулсан байгаа. Ихэнх бизнес эрхлэгчдийн гаргадаг алдаа бол бараа бүтээгдэхүүнээ бүх л хүнд зарах гээд хичээдэг тухай ярьсан байгаа. Яагаад гэвэл тэд niche market -аа сонгож тодорхой болгоогүй байдаг. Тэд ихэвчлэн масс зах зээлийг сонгодог. Хэрвээ та өмнөх дугаарыг сонсохыг хүсвэл гүүглээс гээд хайгаад сонсоорой. Хэрвээ хайгаад олохгүй байвал миний инстаграм дм руу 57 гээд явуулаарай. Би танруу явуулах болно.

    За тэгхээр би энд niche market гэж юу болохыг улам сайн ойлгуулахын тулд niche market-аа тодорхойлсон хэдэн жишээ оруулья.

    Жишээлбэл, та бясалгалын хичээл заадаг байлаа гэж бодьё. Хэрвээ та "би бясалгал заадаг" гэх юм бол нэлээн өргөн хүрээнд бараг бүх хүнд бясалгал заадаг гэж сонсогдоно. Ихэнх хүмүүс түүнийг чинь уншаад аан бясалгал заадаг юм байна гэж бодох ч өөр дээрээ тусгаж авахгүй. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

  • Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.

    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ

    Онлайн энтрепренёрууд контент их бүтээдэг. Гэхдээ бусдаас ялгарах контент бүтээж чадаж байна уу? Түүнээсээ үр дүнгээ үзэж байна уу? Зарим нь тийм, зарим нь үгүй. Бүтээж байгаа контентууд янз янз байна. Жишээлбэл: хэрхэн яаж гэдэгт хариу өгөх, асуудал шийдэхэд туслах, зөвлөгөө өгөх, мэдлэг өгөх, мэдээлэл өгөх зэрэг контентууд байж болно. Гэвч бүтээсэн контентууд нь тэр болгон олон хүнд хүрдэггүй. Хүрсэн ч бизнест нь ач тусаа өгдөггүй. Яагаад? Үүнд шалтгаан бий. Тиймээс өнөөдөр би энэ тухай ярих хүсэлтэй байна. Үүнд би 4 зүйлийг оруулж байна.

    Бизнес брэндийн дуу хоолой, мэссэж тэр чигтээ контент байдаг. Сошиал медиа дээр бичиж, гаргаж байгаа постууд, ютюб бичлэгүүд, вэбинар, challenge- нууд, имэйлүүд, вэбсайт дээр оруулж буй мэдээллүүд, аливаа бүтээгдэхүүнийг зарж байгаа funnel буюу маркетингийн юүлүүр бүгд контент гэж ойлгож болно.

    Хэрвээ та контентоо зөв бичиж байгаа бол таны борлуулалтын 70 хувийг хийж чадна. Онлайн энтрепренёр хүн бүр контент бүтээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Жишээлбэл: Хэрвээ та фитнес дасгалжуулагч тэгээд хэрхэн яаж жин хасах вэ тухай контент бүтээж байгаа бол та ганцаараа биш хэрхэн яаж жин хасах тухай контентийг бүх л фитнесийн дасгалжуулагчууд бүтээж байгаа. Жин хэрхэн яаж хасах вэ гэдгийг ер нь бол хүн бүр мэднэ. Та ч мэднэ, би ч мэднэ. Юу вэ гэвэл ерөнхийдөө дасгал хийнэ, хоолоо зохицуулна. Тэгхээр бүгд мэдэж байхад яагаад хүмүүс заавал аль нэг дасгалжуулагч, influencer-үүдийг дагадаг вэ. Онлайнд маш олон дасгалжуулагчууд байгаа. Дасгалжуулагчууд бүгдээрээ бараг ижилхэн юм ярьж ижилхэн шахуу дасгалууд оруулдаг. Гэвч хүмүүс бүгдийг нь дагадгүй. Заримыг нь дагаад заримыг нь дагадгүй. Яг ижилхэн шахуу контент байхад заримыг нь уншаад зармыг нь уншдаггүй. Зарим нь амжилттай зарим нь амжилттай байж чаддаггүй.

    Тэгхээр 2 асуулт гарч ирж байна:
    1. Ижилхэн шахуу контент бүтээгээд байхад яагаад зарим нь амжилттай зарим нь амжилтгүй байна вэ?
    2. Яагаад зарим нь мөнгө хийж чадаад зарим нь чадахгүй байна вэ?

    Яагаад гэдгийг одоо хэлье: Амжилттай байгаа хүмүүс бусдаас илүү сайн эсвэл илүү их контент бүтээсэн учраас амжилттай байгаа юм биш. Өөрөөр хэлбэл зөвхөн сайн контент бүтээгээд амжилттай болохгүй. Их хэмжээний контент бүтээгээд бас амжилттай болохгүй.

    1. Тэд хүмүүстэй илүү дотно харьцаа үүсгэж чадсан, хүмүүсийн асуудлыг ойлгож чадсан, тэдний бусдад хүргэж буй мэссэж таалагдсан гэх мэт зүйлүүдээс шалтгаалдаг. Гэвч эдгээр зүйлүүд нь хүний нүдэнд харагдаад байдаггүй.

    Тийм учраас зөвхөн контент бүтээх дээр биш тэр бусад нүдэнд үл үзэгдэх зүйлүүдээ сайн хийх хэрэгтэй. Та юуны төлөө зогсдог вэ, та хүмүүст юугаараа танигдмаар байна вэ, хүмүүсийн яг ямар асуудлыг шийдэж чадах вэ, таныг дагаж байгаа хүмүүстэй хэрхэн дотно харьцаа үүсгэх вэ тэр бүгдэд анхаарлаа хандуулах.
    Дэлгэрэнгүйг 👉

  • Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.

    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Бизнесээ маркетласнаар бизнесруугаа трафик татаж эхлэнэ. Сайн маркетлаж чадвал их хэмжээний трафик татна. Жишээлбэл вэбсайтруугаа, сошиал медианууд руугаа трафик татна. Өөрөөр хэлбэл хүмүүс таны вэбсайт руу, сошиал медианууд руу чинь орох болно. Эдгээр хүмүүс таны боломжит худалдан авагчид байна гэсэн үг. Та эдгээр боломжит худалдан авагчдыгаа худалдан авагч болгож чадах уу? Болгохын тулд дараахь 4 дээр анхаараарай.

    1. Хамгийн түрүүнд Бизнесээ маркетлаж эхлэхээс өмнө өөрийнхөө бизнес брэндийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл брэнд гэдэг маань зөвхөн бизнесийн нэр, лого биш таны бизнес брэндийн үнэ цэн, уриа мөн хүмүүс таны бизнестэй холбоо барихад ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ, үйлчлүүлэгч худалдан авагчид болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байна вэ, хэрхэн харагдаж байна вэ, таны бизнесийн дуу хоолой, стори, мэссэж гэх мэт зүйлүүдийг хэрхэн түгээж байгаагаас хамаарагдана. Таны бизнесийг аль ч талаас нь харсан дуу хоолойгоо нэг янзын, ижилхэн, тууштай түгээж байж жинхэнэ брэнд үүснэ. Жишээлбэл вэбсайт дээрээ нэг янзаар, твитер дээр нэг янзаар, тик ток дээр нэг янз байвал хүмүүст эргэлзээ үүсгэх болно.

    2. Бизнесийнхээ вэбсайтыг хэрэглэгчдийн өмнөөс бодож бүтээх нь чухал байдаг. Интернэт дээр явж байгаа хүмүүс вэбсайтуудаар ороод ороод гараад явдаг. Нэг вэбсайт дээр удаад л, бүгдийг хайгаад л, мэдээд л аан энд дарахаар бүтээгдэхүүнүүд гарч ирдэг юм байна энд дарахаар контентууд байдаг юм байна, цахим мэдээлэлд бүртгүүлэх нүх нь хаана байна гэж хайгаад байдаггүй. Орлоо үзлээ нүдэнд тусахаар юм байвал харна үгүй бол шууд гараад явдаг. Тиймээс хэрэглэгч таны вэбсайтруу орохоор та хэрэглэгчдийг юу уншаасай гэж хүсч байна вэ, юу хараасай гэж хүсч байна вэ, товчхон хэлэхэд юу хийлгүүлэх хүсэлтэй байна тэр бүгдийгээ энгийнээр тавьж өгнө. Мөн хүн ороод хэрэглэхэд амархан, дэндүү нуршуу биш товч буюу тодорхой ашиглахад амарханаар бүх зүйлээ байрлуулна гэсэн үг. Жоохон хэг ёг үүсэхэд хүн шууд гараад дараагийн сайтруу ордог гэдгийг мэдэх нь зүйтэй.

    Хэрвээ та вэбсайтаараа дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зардаг бол төлбөр хийхэд амархан ойлгомжтой болгох нь чухал. Үгүй бол за дараа орж ирээд худалдан авья гээд гараад явдаг. Гараад явсан бол буцаж орох нь бас ховор. Тиймээс гүүглийн эсвэл өөр аль нэг analytic -ийг хэрэглэж, өдөрт хичнээн хүн вэбсайтруу орж байна, хичнээн хүн бүртгүүлж байна, хүмүүс хэр удаан вэбсайт дээр чинь байна вэ, вэбсайтны чинь аль хуудас илүү сайн эсвэл муу байна вэ гэдгээ харж дүгнэж цэгнэж, засч байх нь зүйтэй. Хэрвээ хүмүүс таны вэбсайтруу ороод 30 секунд хүрэхгүй шууд гараад явж байгаа бол таны вэбсайт хэрэглэгчдэд огт таалагдахгүй байна гэж ойлгож болно. Дэлгэрэнгүйг https://shorturl.at/dsNY4

  • Та Өөрийгөө Зовоож Байна Уу? Тийм бол энд оруулсан бясалгалыг хийж амжилтын тарнийг уриарай. Дэлгэрэнгүйг 👉 https://rb.gy/aqm0s7

    Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.

    1. Трафик 1.0 сургалт – Хэрхэн яаж интернэт болон сошиал медиануудыг ашиглаж, хувийн брэндээ бүтээж, боломжит худалдан авагчдыг олох вэ? Дөнгөж шинээр эхэлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт https://www.ukatumur.com/traffic/

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турах хүсэлтэй бөгөөд олон аргыг хэрэглээд үйлчлээгүй бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой. https://www.ukatumur.com/super6/

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд https://www.ukatumur.com/бясалгал/

  • Бүх зүйл санаснаар болж бүтээсэй гэдгийг бид бүгдээрээ хүсдэг. Ингэж хүсдэггүй хүн гэж байхгүй. Гэвч амьдрал үргэлж санаснаар болдоггүй. Амьдрал үргэлж биднийг сорьж байдаг. Хүн эдгээр сорилтуудыг хянах ямар ч боломжгүй. Тийм ч учраас амьдралд алдаж онох зүйл их гардаг. Бүх зүйл буруугаар эргэж, төлөвлөсний дагуу болоогүй, өөртөө эргэлзэх үед асуудлаа шийдвэрлэхэд үнэхээр хэцүү байдгийг та сайн мэдэж байгаа, тийм үү!

    Энэ үед шаналаад суух уу эсвэл түүнийхээ дагуу ямар нэгэн юм хийх үү гэдэг нь тухайн хүнээс шалтгаална. Би танаас асууя: Амьдрал танруу зовлон шидэх үед та хэрхэн ханддаг вэ? Хэрхэн яаж хандснаас болж бидний амьдрал ямар байх нь шийдэгддэг. Тиймээс би өнөөдөр хэцүү үед хийх 3 хялбар аргыг санал болголоо.
    Дэлгэрэнгүйг 👉 ukatumur.com/амьдрал-таныг-сорих-үед-үүнийг-хийгээ/

    Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.

    1. Трафик 1.0 сургалт – Хэрхэн яаж интернэт болон сошиал медиануудыг ашиглаж, хувийн брэндээ бүтээж, боломжит худалдан авагчдыг олох вэ? Дөнгөж шинээр эхэлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт https://www.ukatumur.com/traffic/

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турах хүсэлтэй бөгөөд олон аргыг хэрэглээд үйлчлээгүй бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой. https://www.ukatumur.com/super6/

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд https://www.ukatumur.com/бясалгал/

  • Яаж Ирээдүйгээ Амжилттай Бүтээх Вэ? Та ирээдүйдээ санаа зовж байна уу? Санаа зовж байгаа бол үүнийг танд зориулж байна.
    Website: https://shorturl.at/msy39

    Хэрвээ та бэлэн бол би танд оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ хамтад нь хөгжүүлж, бизнесийн, фитнесийн, хувийн амжилт гаргахад3 янзаар тусалж чадна.

    1. Трафик 1.0 сургалт – Онлайн бизнестээ тасралтгүй трафик (урсгал, хөл хөдөлгөөн) оруулж сурах 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Энэ 30 хоногийн сургалт нь …МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog

  • Яаж Юу ч Үгүйгээс Онлайн Бизнес Эхлүүлэх Вэ
    Онлайн бизнесээ эхлүүлэх нь амархан. Танд зөвхөн компьютер, ухаалаг утас, мөн төлбөр хүлээж авах хэрэгсэл байхад л хангалттай.
    👉 https://rb.gy/q14pd
    Энэ бичлэгээс
    1. ОНЛАЙН БИЗНЕСЭЭ ЮУНААС ЭХЛҮҮЛЭХ ВЭ
    2. МЭДДЭГ ЧАДДАГААСААИ ЭХЛҮҮЛЭХ 3 АЛХАМ
    3. ХҮМҮҮСИЙН ГАРГАДАГ 2 ТОМ АЛДАА
    4. БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ЯАЖ БУСДАД МЭДҮҮЛЭХ ВЭ

  • Энэ дугаар дээр Хэвлийн Дасгалаа Хаанаас Юунаас Яаж Эхлүүлэх Вэ тухай орууллаа. Юуны түрүүнд дасгалын тухай сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ та сэтгэлгээгээ өөрчилж, дасгал хөдөлгөөнтэй эерэг харилцааг бий болгохыг хүсвэл энэ дугаарыг заавал сонсоорой
    https://www.ukatumur.com/super6

  • Энэ олон жил амьдрахад амьдрал надад их олон юм зааж сургасан. Тиймээс би энд Амьдралаас Сурсан 3 Чухал Зүйл дурдлаа. Энэ бүгдийг тантай хуваалцаж байгаадаа би маш их баяртай байна.
    Website: https://www.ukatumur.com/амьдралаас-сурсан-3-чухал-зүил/
    Facebook: https://www.facebook.com/ukatumur2
    Instagram: https://www.instagram.com/ukatumur
    Twitter: https://twitter.com/UkaTumur

  • Бусдыг сонсвол амжилтанд хүрэхгүй. Ягаад гэвэл бусдыг сонссоноор та өөрийхөө потенциалыг хязгаарлана. Бусад гэдэгт би бүх хүмүүсийг оруулаагүй шүү. Бусад гэдэгт би ердөө 2 төрлийн хүмүүсийг оруулж байна.

    Website: https://www.ukatumur.com/%d0%b1%d1%83%d1%81%d0%b4%d1%8b%d0%b3-%d1%81%d0%be%d0%bd%d1%81%d0%b2%d0%be%d0%bb-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d0%b0%d0%bd%d0%b4-%d1%85%d2%af%d1%80%d1%8d%d1%85%d0%b3%d2%af%d0%b9/
    Facebook: https://www.facebook.com/ukatumur2
    Instagram: https://www.instagram.com/ukatumur
    Twitter: https://twitter.com/UkaTumur

  • Яаж Амжилтанд Хүрэх Вэ

    Энэ бичлэг дээр амжилтанд хүрэх 5 алхмыг орууллаа. 3 болон 4 дэх алхмыг орхигдуулснаар ихэнх хүмүүс амжилтанд хүрч чаддаггүй.
    https://www.ukatumur.com/яаж-амжилтанд-хүрэх-вэ/

    Би амжилтанд хүрч чадах уу сонжоо https://www.ukatumur.com/сонжоо/

  • Бидэнд юу тохиолддог вэ гэвэл: яг хийх гэхээр ямар нэгэн асуудалтай тулгардаг, яг хийх гэхээр нэг шалтаг гардаг, яг хийх гэхээр нэг юм дутдаг, яг хийх гэхээр хийлгүүлэхгүй байх ямар нэгэн юм гарч ирдэг. Тийм биз дээ. Энэ бол амьдрал. Амьдрал бол тэр чигээрээ яг хийх гэж байхад саад гарч ирдэгээр дүүрэн гэж ойлгож болно. Тиймээс шууд дайрч хийхгүй л юм бол амьдрал хэзээ ч хийлгүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй. Бид хэзээ ч гомдоллохоо зогсоохгүй.

    Тууштай байхын тулд би 7 зүйлийг оруулж байна. Хэрвээ та энэ 7-ийн аль нэгийг хийгээгүй бол магадгүй та тууштай байж чадахгүй шаналж байж болох юм.

    Бүтэн бичвэрийг: https://www.ukatumur.com/2023-онд-яаж-тууштай-байх-вэ/




  • СУПЕР 6 хэвлийн дасгалд бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол дараах холбоос дээр дараад. → https://www.ukatumur.com/super6/ бүртгүүлээрэй.

    Өвлийн Улиралд Дасгалаа Таслахгүй Яаж Үргэлжлүүлэх Вэ?
    Өвлийн хүйтэнд дасгал хийхэд ер нь бол хэцүү байдаг. Дасгал хийх мотивацгүй болдог. Хэрвээ та над шиг амархан даардаг бол бүүр хэцүү. Яагаад гэвэл хүйтэнд бие ч хөрдөг, сэтгэл санаа ч гэсэн хөрдөг. Хөрсөн үед бүгдийг халаахад нэлээн их мотивац эрч хүч хэрэгтэй болно.
    Орой дасгал хийдэг байсан бол өвөл бүүр харанхуй хүйтэн болдог, өглөө дасгал хийдэг байсан бол өглөө эрт дулаахан хөнжлөөс босно гэдэг асуудалтай болдог. Өдөр дасгал хийдэг байсан бол дулаан хувцас хүнийг нозооруулдаг байх жишээтэй.

    Хүйтний улиралд хөдөлгөөнөө хасахгүй дасгал хийснээр бид ханиад томугаас ч гэсэн сэргийлж, эрүүл чийрэг байх магадлал өндөр байх болно.

    Тийм учраас би өнөөдөр хүйтний улиралд өөрийгөө хэрхэн яаж мотивацжуулах тухай орууллаа.

  • Дасгал Хийгээд Өөрчлөгдөхгүй Урам Хугарах Үед Хийх 5 Зүйл
    https://bit.ly/3AW7r2P
    Хүмүүс надад хэлдэг: Ука, би өдөр болгон дасгалаа хийгээд, хоолоо зөв идэхийг хичээж байгаа боловч нэг л өөрчлөглдөхгүй байна гэдэг. Яг тэгдэг! Үнэхээр хичээгээд хичээгээд санаснаар болохгүй байхад үнэхээр урам хугармаар гэдгийг би сайн ойлгож байна.

    Өнөөдрийн бичлэгээс хариултаа вна уу.

    Хэрвээ та ямар дасгал хийхээ мэдэхгүй байвал доорх холбоос дээр дараад гэртээ хийж болох дасгалуудыг татаж аваарай.
    https://www.ukatumur.com/фүм/

  • Яаж Ухаантай Маркетлах Вэ? Ухаантай Маркетлах 3 Арга
    https://www.ukatumur.com/яаж-ухаантай-маркетлах-вэ/
    Өнөөдөр би энд яаж ухаантай маркетлах вэ тухай 3 аргыг орууллаа. Бизнест маркетинг маш чухал байдаг. Маркетингаа сайн хийвэл бизнес сайн хөгжинө. Тиймээс бизнес эрхлэгч хүн бүр маркетингийн ур чадвараа үргэлж сайжруулж байх хэрэгтэй.

  • Сэтгэл Санаагаа Хүчтэй Байлгах 6 Дадал
    www.UkaTumur.com
    Бидний сэтгэл санаа хүчтэй бол бид хүчтэй. Хүн бол санааны амьтан гэдгийг бид сайн мэдэж байгаа тийм үү!? Сэтгэл санаагаа хүчтэй байлгаж чадвал бид өөрийгөө өдөөж аливаа юмыг хийж түүндээ тууштай байж чадна. Тиймээс би өнөөдөр сэтгэл санаагаа хүчтэй байлгах 6 дадлыг оруулж байна.