Afleveringen
-
Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!
-
Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!
-
Zijn er afleveringen die ontbreken?
-
"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!
-
Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
-
Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!
-
Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!
-
За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!
-
Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!
-
Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!
-
Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!
-
Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!
-
Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS
-
Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!
-
Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!
-
Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!
-
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
-
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!
-
Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!
-
Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!
-
Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
- Laat meer zien