Afleveringen
-
Манай хост Ари нэг том, сонирхолтой аялал зохиогоод ирсэн тухай сонин сайханаа хуваалцлаа. Мөн бид хоёр өөрсдийн баримталдаг амьдралын философи, энд тэндээс сонссон амьдралын утга учир, аз жаргалын тухай үзэл санаануудын тухай буу халав.
-
Энэ удаагийн дугаартаа Энэрэлтэйгээ бага насны хүүхэдтэй аялахад юуг анхаарах талаар мөн аялал хүүхдийн хүмүүжил, хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
-
Zijn er afleveringen die ontbreken?
-
Өнөөдрийн дугаартаа Маралаатайгаа сошиал бүллиг хэрхэн даван туулсан талаар ярилцлаа.
-
Бид энэ удаагийн дугаартаа хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн олон улсын, тэр дундаа БНХАУ, АНУ-ын зах зээлд худалдаалж буй Avdar Toys компанийн үүсгэн байгуулагч DashaLulu-г урьж оролцууллаа. Том хүүдээ зориулан хийсэн нэг модон тоглоомноос эхлэн олон улсын зах зээлд өрсөлдөгч бизнес болтлоо өргөжин хөгжиж байгаа энэхүү бизнесийг Даша нөхөртэйгээ хамт БНХАУ-д явуулдаг. Бид гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд, бизнес ба гэрийн ажлуудаа эрх тэгш хуваарилах тухай гээд олон сонирхолтой сэдвээр буу халав.
-
Бид энэ дугаарт хувийн дасгалжуулагч Куш найзтайгаа дасгал хөдөлгөөн хүний амьдралын чанар, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Мөн дасгал хөдөлгөөн бидний бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлдэг тухай санал бодлоо хуваалцаж байна.
-
Ажлын шугамаар найзалж эхэлсэн хүмүүстэйгээ амьдралын найзууд болсон тухайгаа бид хоёр найзуудтайгаа тойрч суугаад ярьсан байдаг юм. Хүний амьдралд ямар төрлийн найзуудын хүрээллүүд байдаг вэ? Ер нь хүн найз нөхдийн харилцаанаас юу авч, юу өгдөг вэ? гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.
-
Төрөлхөөс бидэнд заяагддаг зүйлсийн нэг бол бидний төрсөн ээж, аав, гэр бүл билээ. Бид хоёр энэ дугаартаа ээж аавтайгаа харилцах харилцааны тухай олон өнцгөөс ярилцлаа.
-
Бид энэ удаад салалт, төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн шарх гээд маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог чухал сэдвүүдийг хөндлөө. Подкастын хөтлөгч Тиа маань өөрийнхөө эдгэрэх аялалын тухай энэхүү дугаарт дэлгэрэнгүй хуваалцлаа.
-
Хайр, хосын харилцаа бол яах аргагүй бидний аз жаргалд нөлөөлдөг хамгийн том зүйлсийн нэг билээ. Бид хоёр энэ удаад хайр, хосын харилцааны тухай, манай хөтлөгч Аригийн хурим, харилцааны тухай, мөн хосын харилцааны тухай үзэл бодлуудаа хуваалцсан байгаа.
-
Бидний хийж байгаа ажил, чөлөөт цагаараа хийдэг зүйлс, хобби зэрэг нь бидний аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа.
-
Тиа, Ари гэдэг хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкастын анхны дугаарыг хүлээн авна уу. Бид анхны дугаартаа өөрсдийгөө, подкастаа танилцуулж, бас шинэ оны уур амьсгал дуусахаас урьтаж шинэ ондоо тавьсан зорилтуудынхаа тухай ярилцав.
Та нар маань ямар шинэ оны зорилтууд тавив? Ер нь шинэ оны зорилт тавих хэрэг байдаг ч юм уу гүй ч юм уу? Санал сэтгэгдэлээ comment хэсэгт хуваалцаарай. Цаашид шинэ дугааруудыг маань алгасалгүй үзэхийг хүсвэл SUBSCRIBE ;)