Afgespeeld

  • Gerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ.

    Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компанид ажиллаж байх хугацаандаа компани дотроо Нийгмийн Хариуцлагын Хороог байгуулан ажиллуулж байсан ба өдгөө Монгол Улсын гагцхүү эдийн засагт бус нийгэмд мөн хөрөнгө оруулалт хийдэг, үлгэр жишээч нэгэн билээ.

    Санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, ажлын байрны тоо олшруулахаас илүүтэйгээр оюун санааны хувьсгалд хувь нэмрээ оруулж, өв үлдээхийг эрхэмлэдэг Гаррет Вилсон ах бид хоёр энэ дугаартаа:

    - Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байх нь бясалгал болдог тухай
    - Эко амьдралын хэв маяг, минималист амьдралын хэв маяг тэдгээрийн хувийн амьдралд өгөх ач холбогдол
    - Түүний 20 жилийн туршид хэвшүүлсэн өглөөний дадал, зуршлууд
    - Уралдааны гараа мэт өглөөг эхлүүлэх тухай
    - Яагаад электроник төхөөрөмж дээр бус цаасан дээр амьдралын зорилгуудаа болон тухайн өдрөө төлөвлөх нь илүү үр ашигтай болох
    - Оюутан, сурагчид гагцхүү дүн үзүүлэлт дээрээ анхаарахаас илүүтэйгээр харилцааны соёл, урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй шалтгаан
    - Бусдаас авч амьдралаа залгуулж амьдрах бус, бусдад өгч амьдралыг бүтээж амьдрах тухай
    - Түүний хүндэлж, биширдэг Монголын баялаг бүтээгчид болон эрхмүүдийн тухай болон
    - мөн илүү олон залуус, эрчүүд маань женьтлемен болоосой, мөн энэ шалгуурыг эмэгтэйчүүд маань залуучууддаа илүү их тавиасай гэсэн сэдвийн хүрээнд ярьсан нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр тохиосон амралтын өдрүүдэд бидэнд өгсөн гайхалтай мэссэж болсон юм.

    Ингээд хэдүүлээ эдгээр болон бусад гайхалтай сэдвүүдийн хүрээнд Гаррет ахтай энэ дугаар уруу үсэрцгээе!