Afgespeeld
-
Дэлхийн 150 гаруй орны энтрепренерууд, гарааны бизнес эрхлэгчдийг амжилтад хүргэхэд тусалдаг TechStars компанийн бүс нутаг хариуцсан захирал, гаднын зах зээлд технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны Монгол компани болох АНД Глобал-ийн зөвлөх. Энтрепренершипийн экосистем хөгжүүлэгч START компани болон эрүүл амьдралын технологийн GAMMA компани нарийн хамтран үүсгэн байгуулагч Даваасүрэнгийн Бат-Октябрь буюу олон улсад Око нэрээрээ алдаршсан өндөр бүтээмжийн эзэн бол бидний энэ удаагийн дугаарын зочин юм.
Тэрээр түүнчлэн хэмжээгээрээ Олимпын наадмын дараа ордог Азийн наадамд 2018 онд Сквош теннисний спортоор Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин билээ.
Око ах бид хоёр энэ удаагийн дугаарт:
- Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг. Иймд хэрхэн хангалттай, гүнзгий нойр авах вэ?
- Өглөөг хэрхэн эхлүүлэх вэ? Гар утас болон бусад технологийн хэрэгслүүдээ өглөө болон үдэш хэрхэн зохистой хэрэглэх вэ?
- Хэрхэн төлөвлөгөө гаргаж, гараасаа юм гаргах вэ?
- Оюутан, төрийн албан хаагч эсвэл хувийн байгууллагад ажиллаж буй нэгэн өөрийн ажилдаа эзэн болж хэрхэн уян хатан байдал, эрх чөлөөг өөртөө бий болгох вэ
- Хийхийг хүсэж буй зүйлээ зүгээр хийхийг сонирхох биш харин түүндээ хэрхэн тууштай байх вэ?
- Мөн хүн яагаад том мөрөөдөх ёстой вэ гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав. -
Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул бидний ГАЛ АСУУЛТУУД бий болсон билээ. Иймд энэ бол миний болон таны бүтээл!
Дугаарын сүүл хүртэл хүлээж байгаад миний зарлаж буй бонус-бэлгийг хүлээн аваарай. -
Сэхээтэн Гэр Бүлийнхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Нямын Наймын маань хамгийн анхны хичээлийн жилийн дугаар маань хүрэхдээ бэлэн боллоо. Ийм ч учраас би өөрийнхөө хичээлийн жил хэрхэн эхэлсэн тухай болон хичээлүүдээсээ ухаараад буй зүйлүүдээ хуваалцаж байна. Мэдлэг боловсрол туршлага дээрээ үндэслэж буй болсон итгэл үнэмшилүүдээ эргэн нэг харах тухай. Өөртөө сэтгэл ханамжгүй байгаагаасаа болж өөрийгөө хүнээс дор хүн гэж үзэх сэтгэлгээнээс салах, үүнээс сэрэмжлэх. Эго гэж юу болох, өөрийн эгогийн талаар мэдлэг ойлголттой байх нь ямар чухал тухай гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
-
Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын хуулийн нууц юу вэ?; Амьдралын мөч бүрийг таашааж сурах тухай; Бясалгалын ач тус; Тав тухтай бүсээсээ гарах тухай; Яагаад энтрепренер хүн тамирчинтай адил вэ?; Амьдрал бол ойр зайн гүйлтийн хурдаар марафонд гүйхтэй адил гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
-
Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм.
Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна. -
Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ.
Зочинтой холбогдох: Enkhjin Sojdorj (facebook)