Afgespeeld
-
Шинэхэн долоо хоногийн мэнд,
Энэ долоо хоногт та бүхэндээ нэгэн мундаг ээжтэй ярилцсанаа хүргэж байна. Хүүхэд хүмүүжлийн аргууд, хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх аргууд гэх мэт олон сонирхолтой сэдвээр нийтлэл бичиж хүргэдэг Avdar club, хүүхдийн эко тоглоомын брэнд Avdar Toys-ийг үүсгэн байгуулсан Даша Лулу маань бизнес болоод хүүхэд хүмүүжлийн аргуудаасаа хуваалцаж, бидэнтэй халуун яриа өрнүүллээ. Таалан сонсоно уу :) -
Өдрийн мээээнд, ээжүүд маань шинэхэн дугаараа тэсэн ядан хүлээж байсан уу?
Энэ долоо хоногт Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хийж буй 2 дахь дугаар маань та бүхэнд хүрч байна. Хүүхдийн сэтгэлзүйч П.Сувданчимэгтэй 3 нас хүртэлх хүүхдийн бие физиологи, сэтгэлзүйн хөгжил, онцлог гэсэн сэдвээр ярилцлаа.
3 хүртэлх насны хүүхдүүдтэй ээж нар маань заавал сонсоорой. Мөн таньдаг, мэддэг хүмүүстэйгээ хуваалцаарай. -
#ХүүхдийнСэтгэлЗүй #0-9сар
Урин хаврын мэнд! Мөн шинэхэн долоо хоногийн мэнд!
Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хүүхдийн сэтгэлзүйн талаар цуврал дугаарууд бэлтгэн хүргэж эхэллээ. Ингээд шинэхэн дугаартаа сэтгэл зүйч Ундармаатай 0-9 сар хүртэлх настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог, мөн энэ насны хүүхэдтэй хэрхэн харьцах, юун дээр анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа таалан болгооно уу :) -
Mom's Corner Podcast-ийн маань шинэхэн дугаарыг хүлээн авна уу!
Энэ удаагийн дугаарт бид #хүүхдийн_шүдний_арчилгаа сэвдээр ярилцлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарч эхлэх үед хэдийн оройтсон байдаг учир буйл байхаас нь л сайтар арчлах хэрэгтэй гэнэ шүү.
Тиймээс эцэг, эхчүүд маань буйл, шүдийг нь арчлахдаа юунд анхаарах ёстой байдгийг подкастаа сонсоод мэдэж аваарай.